МАН-ын удирдлагууд ЖАГСААЛТ-ын ард нуугдахгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын удирдлагууд ЖАГСААЛТ-ын ард нуугдахгүй

/2023.09.22/: Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар ирэх 2024 оны сонгуульд нэрсийн жагсаалтаар биш тойрогт очиж нэр дэвших гэнэ.

Холимог тогтолцоогоор болж байсан сонгуульд өмнө нь намын дарга нар жагсаалтын эхэнд бичигддэг байсан бол энэ удаад энэ жишгийг өөрчлөхөөр тохирчээ.

Үүнээс гадна бас нэгэн зүйл тодорхой болсон нь жагсаалтыг эрэгтэй эмэгтэй хүйсээр сөөлжүүлэн жагсаана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг жагсаалтын эхний тавд багтаахаар тохироод байна.

Ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тэд УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө 21 аймгаар тойрч байгаа нь 2023 улсын төсвийг хэлэлцэхэд орон нутгийнханы саналыг тусгах нөгөө талаас ирэх аравдугаар сард гаргах нэр дэвшигчдийн эхний сунгаанд бэлтгэх зорилготой ажээ.

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.