“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг “Гэгээн Муза-17” олон улсын театрын наадмыг Монголд зочлох жилийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор, V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа билээ. Мөн энэ онд “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулж эхэлсний 20 жил, олон улсын наадам болж өргөжсөний 10 жилийн ой тохиож буй.

Наадмын үйл ажиллагаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж, 10 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монгол, Румын, Польш, Итали, Герман, Солонгос зэрэг 12 орноос драмын урлагийн чиглэлээр ажиллаж байгаа театр, продакшн, чөлөөт уран бүтээлчдийн 60 гаруй бүтээлийг хүлээн авч үзэн, шалгаруулж, II шатанд зургаан орны 23 уран бүтээл нэр дэвшин өрсөлдлөө. Улмаар наадмын II шатны шалгаруулалтын тоглолтууд Драмын жүжгийн төрөл, Хүүхдийн жүжгийн төрөл, Хоёр хүний жүжгийн төрөл, Нэг хүний жүжгийн төрөлд үргэлжилж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

“Гэгээн Муза” наадмын хүрээнд гаднын багш нарын мастер сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил Итали Улсын сургагч багш Никола Пианзола, Анна Дора Дорна нар “Органик боди” сургалтыг физикл театрын чиглэлээр зохион байгуулав.

Мөн наадмын хүрээнд Говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан “Нүүдэлчдийн соёл, сэтгэлээ мэргэжлийн театрын үндэс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хуралд Монгол, Энэтхэг, Бангладеш, ХБНГУ, Филиппин, Иран зэрэг зургаан орны, 13 эрдэмтэн судлаачид оролцлоо. Хурлын төгсгөлд одоогоос 200-аад жилийн өмнө Монголд байсан анхны нүүдэлчдийн театр болох Данзанравжаагийн намтар дуулах дацангийн тоглолтыг тусгайлан зассан тайзан дээр уран бүтээлчид маань тоглож сонирхуулав. Ийнхүү наадмын үйл ажиллагааны цар хүрээ жил бүр өргөжин байна.

Үндсэн жүжгийн ангилалд:

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгээр найруулагч Б.Даваасүрэн

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг тайзны зураач “Орфей” театрын бүтээл “Бүгд чамд хайртай” жүжгээр зураач О.Баярмагнай

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг хөгжмийн зохиолч “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгээр хөгжмийн зохиолч Дахалэ Жамбалова

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй гол дүр “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Урсусын дүрээр жүжигчин Ц.Төмөрхуяг

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй гол дүр “Орфей” театрын бүтээл “Бүгд чамд хайртай” жүжгийн Опал Кронкийн дүрээр жүжигчин О.Энхтуул

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийн Шу Фугийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр

- “Драмын жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийн Хатагтай Ян-ы дүрээр жүжигчин Н.Сувд

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг зохиолч Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр зохиолч Г.Мишээл

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр зохиолч Г.Мишээл

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг тайзны зураач Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр зураач Б.Сайханбаяр

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй гол дүр Орхон аймгийн ХЗТеатрын бүтээл “Асаж буй толгод” жүжгээр жүжигчин Б.Эрдэнэхүү

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй гол дүр УДЭТ-ын бүтээл “Миний аав супер баатар” жүжгийн Хүү шоргоолжны дүрээр жүжигчин Д.Асардарь

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Миний аав супер баатар” жүжгийн Өмхий харын дүрээр жүжигчин Б.Золжаргал

- “Хүүхдийн жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Миний аав супер баатар” жүжгийн Гэрэлт цохын дүрээр жүжигчин Г.Отгонцэцэг

- Үндсэн жүжгийн ангилалд “Гранпри” цом, батламж УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” гротекс драмын жүжиг

Бэсрэг жүжгийн ангилалд:

- “Хоёр хүний жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч Bee театрын бүтээл “Хунгийн дуу” жүжгээр найруулагч Б.Баттулга

- “Хоёр хүний жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Хунгийн дуу” жүжгийн Светловидовийн дүрээр жүжигчин П.Мөнхдэлгэр

- “Хоёр хүний жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй жүжигчин Румын улсын Coquette театрын бүтээл “1001 шөнийн үлгэр” жүжгийн эмэгтэйн дүрээр жүжигчин Ruxandra Balasu

- “Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг найруулагч Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” жүжгээр найруулагч Anna Dora Dorna

- “Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг тайзны зураач Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” жүжгээр Anna Dora Dorna

- “Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг эрэгтэй жүжигчин Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” жүжгээр жүжигчин Nicola Pianzola

- “Нэг хүний жүжгийн төрөл”-д шилдэг эмэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Галт шувуу” жүжгээр жүжигчин Б.Одгэрэл

- Бэсрэг жүжгийн ангилалд “Гранпри” цом, батламж Итали улсын Instabili Vaganti театрын бүтээл “Илвад үйлдвэрлэв” нэг хүний жүжиг

Бусад:

- Шүүгчдийн нэрэмжит цомын эзэн УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгийн Шэн Ти, Шуй Та-гийн дүрээр жүжигчин Т.Хулан

- Шүүгчдийн нэрэмжит цомын эзэн Өвөрхангай аймгийн ХЖТ-ын бүтээл “Хамгийн том олз” жүжгийн зохиолч Н.Мандал

- Шилдэг залуу уран бүтээлч УДЭТ-ын бүтээл “Сычуаны сайн хүн” жүжгээр найруулагч Э.Ёндоншарав

- Шилдэг залуу уран бүтээлч “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” жүжгийн Баркилфедрогийн дүрээр жүжигчин О.Итгэл

- Хүндэт Муза

Зохиолч А.Шартолгой

Өвөрхангай аймгийн ХДТ-ын жүжигчин МУГЖ Д.Ганбаатар

“Гэгээн Муза” академийн нэрэмжит “Шинэ эрэл” шагнал

“Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын бүтээл

Хүүхэд оролцооны бүтээл

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Тэрх нуурын дэгдээхэй” хүүхдийн оролцоот хөгжимт жүжиг

Эх сурвалж: НЗДТГ

ВИДЕО: Сонсголгүй хүүхдийн эрхийн тунхаглалыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ
ВИДЕО: Сонсголгүй хүүхдийн эрхийн тунхаглалыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.