Zarig.mn сайтын зарласан аян 12 цагийн дотор 141 сая төгрөг цуглуулж чадлаа
 

Zarig.mn сайтын зарласан аян 12 цагийн дотор 141 сая төгрөг цуглуулж чадлаа

/2023.09.14/: Авто ослоор амиа алдсан эмэгтэй гурван хүүхэд болон ар гэрт нь зориулж Зариг.мн сайт хандивын аян зарласан байна.

Уг аянд иргэд ихээр оролцож байгаа бөгөөд аян зарласнаас 12 цагийн дотор 141 сая төгрөг цугларсан байна.

Энэ талаар тус сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрээр, "Зариг хандивын аян зарлаад 12 цаг болж байна. Шөнө ч гэсэн иргэд хандиваа тасралтгүй хийжээ.

Өглөөний 08:41 минутын байдлаар 141 сая төгрөг цугларчээ. Хоёр өрөө байр авах нь тодорхой боллоо. Нөгөө хэд маань одоо байр хайгаад үзээд эхлэх гэж байна. Ер нь өдөр тийшээ хандиваа зогсоох уу, та бүхэн юу гэж бодож байна.

Хөөрхий ээж нь энэ олон хүн ингэж тусална гэж санасангүй гээд л уйлаад байна гэнэ.

Хандивт нэгдсэн сайхан сэтгэлт та бүхэндээ маш их баярлалаа, чин сэтгэлээсээ" гэжээ.

May be an image of text

May be an image of text

ГХ-ны сайд Б.Батцэцэг Австралийн парламентын сенатын болон төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзав
ГХ-ны сайд Б.Батцэцэг Австралийн парламентын сенатын болон төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзав
 
Алга болсон охины хэрэгтэй холбоотой Г гэгчийг илрүүлэн байцааж байна
Алга болсон охины хэрэгтэй холбоотой Г гэгчийг илрүүлэн байцааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.