/2023.09.13/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр,
Газрын тосны анхны санхүүжилт 2016 онд зээл хэлбэрээр анх 1 тэрбум гаруй ам доллар өгөхөөр амлаж зээлийн гэрээ баталсан. Энэ онд эхний 112 сая долларыг ашигласан. Гэтэл аваагүй мөнгөний зээл төлөх болчихсон. Бүтээн байгуулалтын ажил ковидтой давхцан зогссон.
Энэ асуудал дээр ЗГХЭГ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллацгаалаа. Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар таван сар хэлэлцээ хийлээ.
Үүний үр дүнд гэрээний нөхцөлд өөрчлөлтөө орууллаа. Экзим банкны удирдлагуудтай уулзаж өөрчлөлтүүдээ үзэглэлээ. Санхүүжилтийг бүхэлд нь бус тус тусад нь хийж санхүүжилтээ зэрэгцүүлэн явуулахаар боллоо. Мөн үнийн өсөлт инфляцийн нэрвэгдэлд орсон. Тодорхой хэмжээний үнийн өсөлт гарч байгаа учраас зээлийн нэмэгдсэн дүнг УИХ-аар батлуулна.