/2023.09.07/: ОХУ-ын Батлан хамгаалах яам хоригдлуудыг цэргийн бүртгэлд бүртгэх журамд өөрчлөлт оруулах санал гаргажээ.
Энэ талаар "ОХУ-ын Батлан хамгаалах яам ял эдэлж буй хүмүүсийг хорих ангид цэргийн бүртгэлд хамруулах зорилгоор цэргийн бүртгэлийн журамд өөрчлөлт оруулахыг санал болгов" гэж ТАСС мэдээлэв.
Одоогийн хуульд “Хорих ял эдэлж байгаа иргэн цэргийн бүртгэлд хамрагдахгүй” гэж заасан байдаг.
Уг хуулинд цэргийн алба хааж байгаа болон одоо ял эдэлж буй цэргийн албан хаагчдад "цэргийн тусгай бүртгэл" гэсэн ойлголтыг нэвтрүүлэхийг санал болгож байгаа аж.
Эх сурвалж: CNN