Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Цахилгаан машин ба ирээдүй

/2023.09.07/: Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журмыг 2020 онд баталсан.

Харин тус хязгаарлалтад дипломат байгууллага, тусгай дуут болон гэрлэн дохио тавьж ашиглах зөвшөөрөлтэй, байлдааны болон тусгай зориулалтын, албан ажлын, “тулгуур эрхний бэрхшээлтэй хүн” гэх таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл, хүүхэд зохион байгуулалттай тээвэрлэсэн болон ажилчдын автобусанд хамаардаггүй.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2023 оны есдүгээр сарын 5-ны А/1028 дугаар захирамжаар тус журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөд хязгаарлалт тогтоох журмын 1.2 дахь хэсэг буюу дугаарын хязгаарлалт харгалзахгүй хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдэд “цахилгаан тэжээлт” автомашиныг нэмэв. Ингэснээр цахилгаан автомашинтай иргэд улсын дугаарын сүүлийн орон нь тэгш, сондгойгоос үл хамаарч замын хөдөлгөөнд оролцох боломж бүрдэж байна.

Эх сурвалж: НЗДТГ

С.Баярцогт: Ардчилсан нам маш их шинэчлэгдсэнийг батлах ЖАГСААЛТ ҮЗҮҮЛНЭ
С.Баярцогт: Ардчилсан нам маш их шинэчлэгдсэнийг батлах ЖАГСААЛТ ҮЗҮҮЛНЭ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.