Габонд төрийн эргэлт гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Габонд төрийн эргэлт гарлаа

Gabonese soldiers claim suspension of elections after Bongo's victory  announced

/2023.08.30/: Габонд цэргийн хэсэг ахлах офицерууд лхагва гарагийн үүрээр засгийн эрхийг авсан гэдгээ мэдэгдлээ.

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнөх ерөнхийлөгч гуравдахь удаагаа сонгогдсоны дараа энэхүү үйл явдал болж байна.

Офицерууд "Габон 24" телевизийн сувгаар гарч ирэхдээ Төв Африкийн улсын аюулгүй байдал, батлан ​​хамгаалах бүх хүчнийг төлөөлж байгаагаа мэдэгдэв. Тэд сонгуулийн үр дүнг цуцалж, дараагийн мэдэгдэл хүртэл бүх хилээ хааж, төрийн байгууллагууд татан буугдсан гэж мэдэгдлээ.

Мөн "Габоны ард түмний нэрийн өмнөөс бид одоогийн дэглэмийг зогсоож энх тайвныг хамгаалахаар шийдсэн" гэжээ.

Энэ төрийн эргэлт хэрэв амжилттай болвол 2020 оноос хойш Баруун болон Төв Африкт болж буй найм дахь удаагийн төрийн эргэлт байх юм. Сүүлийн жилүүдэд Мали, Гвиней, Буркина Фасо, Чад, Нигерт болсон төрийн эргэлтүүд ардчиллыг сүйрүүлсээр байгаа юм.

Эх сурвалж: CNN

Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна
Эмч, сувилагчдыг БНСУ-д сургалтад хамруулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.