Фукушимагаас ус асгаж эхэлсний дараа Хятадууд Япончуудыг дарамталж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Фукушимагаас ус асгаж эхэлсний дараа Хятадууд Япончуудыг дарамталж эхэлжээ

People walk into an area of Japanese restaurants past a sign reading "Suspend the sale of all fish products imported from Japan", in Beijing on August 27, 2023.

/2023.08.30/: Фүкүшимагаас цэвэршүүлсэн цацраг идэвхт бохир ус гаргаж эхэлсний дараа цахим ертөнцөөр япончуудад чиглэсэн дарамт шахалт, хүчирхийллийн давалгаа өрнөж, Япон, Хятад хоёрын хоорондын хурцадмал байдлыг улам хурцатгаж байна.

Уг үйл явдлын дараа Хятадын цахим сүлжээгээр Японы үйлдвэр, ААН-үүд рүү утсаар залгаж "Яагаад цацраг туяагаар хордсон ус далайд цутгаж байгаа юм" гэж хашгирч байгаа тухай нийтэлж эхэлжээ. Уг нийтлэл маш хурдан газар авч хүмүүс утасны дугааруудыг нэгэнтэйгээ хуваалцаж ээлж дараалан залгаж байгаа аж.

Фүкүшима хотын дарга Хироши Кохата өнгөрсөн бямба гарагт хэлснээр, зөвхөн хотын захиргаанд хоёр өдрийн дотор 200 орчим дарамтын дуудлага ирсэн байна. Хотын бусад олон байршилд бага, дунд сургууль, ресторан, зочид буудал, дэн буудлууд зэрэг газруудад мөн ийм дуудлага ирсэн гэв.

Японы Гадаад хэргийн яам даваа гарагт Хятадын элчин сайдыг уг асуудлын улмаас дуудаж Хятад иргэдээс ирж буй дарамталсан дуудлагуудаас болж хүмүүс хямарч, айдас түгшүүрт автаж байгаа талаар ярилцжээ.

Мөн Бээжингээс "нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд зохих арга хэмжээг нэн даруй авч", бохир ус асгарч байгаа талаар буруу мэдээлэл тараахаас зайлсхийхийг уриалав.

Энэхүү дарамталсан дуудлагад зөвхөн Япон дахь бизнесүүд өртөөгүй бөгөөд Хятад дахь Японы байгууллагууд ч дарамт шахалтад өртөж байгаа талаар Гадаад хэргийн яам Бээжинд хандан "Хятад дахь Японы оршин суугчид болон Хятад дахь Японы дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг хангахыг" шаардлаа.

Пүрэв гарагт Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын нэгэн япон сургуулийн хашаанд чулуу шидсэн тухай NHK агентлаг мэдээллээ. Маргааш нь Хятадын Жиансу мужийн Сужоу хотын нэгэн япон сургууль руу хэд хэдэн өндөг шидсэн байна.

Аз болж хүүхэд бэртэж гэмтээгүй бөгөөд үүнээс хойш сургуулиуд хамгаалалтаа чангатгасан гэж NHK мэдээлэв.

Гэвч энэ үйл явдлууд Хятад дахь Японы оршин суугчдын айдас, түгшүүрийг бий болгосоор байна.

Security officers in front of the Japanese embassy in Beijing, China, on August 26, 2023.

Пүрэв гарагт хаягдал ус асгаж эхлэхтэй зэрэгцэн БНХАУ-д суугаа Японы элчин сайдын яам тус улсад амьдарч буй япончуудад олон нийтийн газар гарахдаа “Япон хэлээр чанга ярихгүй”, “хэл яриа, биеэ авч явахдаа болгоомжтой байхыг” сануулжээ.

Бээжин дэх ЭСЯ-наас хамгаалалтыг чангатгаж, барилгын эргэн тойронд нэмэлт ажилтнуудаа байршуулсан гэж NHK мэдээлэв.

Эх сурвалж: CNN

УГТЭ артери-венийн аргаар биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх (экмо) эмчилгээг амжилттай хийлээ
УГТЭ артери-венийн аргаар биеийн гадна хүчилтөрөгчжүүлэх (экмо) эмчилгээг амжилттай хийлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.