/2022.08.09/: Холбооны мөрдөх товчооноос Д.Трампыг "АНУ-ын Ерөнхийлөгчийн бичиг баримт, тэр дундаа нууцын зэрэглэлтэй баримтуудыг авсан байж болзошгүй" хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд АНУ-ын Флорида мужид байрлах Дональд Трампын гэрт даваа гарагт нэгжлэг хийжээ.
Трамп Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Мар-а-Лагод байгааг баталж, "Тэд миний сейфийг хүртэл эвдсэн" гэв. Флорида мужид нэгжлэг хийх үед тэрээр Нью-Йорк дахь Трамп цамхагт байжээ.
Трамп даваа гарагийн орой мэдэгдэл хийхдээ "Миний Флорида мужийн Палм Бич дэх Мар-А-Лаго хэмээх үзэсгэлэнт гэр яг одоо бүслэлтэд орж, халдлагад өртөж, Холбооны мөрдөх товчооны ажилтнуудад эзлэгдсэн байна" гэж мэдэгджээ.
АНУ-ын Хууль зүйн яам нь Трамптай холбоотой хоёр хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг нь 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон 2021 оны нэгдүгээр сарын 6-нд болсон сонгуулийн дүнг хүчингүй болгох оролдлого, нөгөө нь нууц бичиг баримттай холбоотой хэргүүд аж.
Нэгжлэг даваа гарагийн өглөө эрт эхэлсэн бөгөөд хууль сахиулах байгууллагын ажилтнууд Трампын оффис болон хувийн өрөөнүүд байрладаг клубын талбайд төвлөрч байгаа бололтой гэж эх сурвалж хэлжээ.
Эх сурвалж: CNN