/2023.08.24/: Токио Фукушимагийн цөмийн станцын цацраг идэвхт хаягдал усыг гаргаж эхлэх шийдвэр гаргасны хариуд Хятад улс Японоос далайн гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүн авхаа хориглож байгаагаа өнөөдөр зарласнаар хоёр хөршийн хооронд аль хэдийн хурцадсан маргааныг эрс хурцатгав.
Цацраг идэвхит бодисоор бохирлогдсон ус асгах энэхүү төлөвлөгөө нь бүс нутгийн зарим орнуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд Бээжин энэ шүүмжлэлийг тэргүүлж байна.
Өнөөдөр үдээс хойшоос эхлэн асгаж эхэлсэн нь Хятадаас энэ ажиллагааг "хувиа хичээсэн, хариуцлагагүй үйлдэл" гэж тодорхойлон ширүүн шуугиан дэгдээв.
Хятадын гаалийн газар Японоос гаралтай усны бүх бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоож байгаагаа зарласан энэ хоригт далайн давс, замаг зэрэг далайн хоолноос гадна далайн бусад бүтээгдэхүүнийг хязгаарлаж болзошгүй гэсэн үг юм.
Энэхүү арга хэмжээ нь "Японы Фүкүшимагийн цөмийн бохирдсон уснаас үүдэлтэй хүнсний аюулгүй байдлыг цацраг идэвхт бодисоор бохирдуулах эрсдэлээс" урьдчилан сэргийлэх, Хятадын хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж Гаалийн газрын мэдэгдэлд дурджээ.
Япон улс өнөөдөр 200-210 шоо метр цэвэршүүлсэн бохир ус зайлуулахаар төлөвлөж байгаа ба маргаашнаас эхлэн 24 цагт 456 шоо метр, 17 хоногийн хугацаанд нийт 7800 шоо метр цэвэршүүлсэн бохир усыг тасралтгүй гаргахаар төлөвлөж байна.
Ус зайлуулах төхөөрөмж болон цэвэршүүлсэн бохир усны шингэрүүлэлтийн түвшинд ямар нэгэн хэвийн бус байдал илэрсэн тохиолдолд үйл ажиллагааг даруй зогсоож, шалгалт хийнэ гэж TEPCO-аас мэдээллээ.
Цэвэрлэсэн бохир усыг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа эсэхийг хянахын тулд дээж цуглуулах зорилгоор пүрэв гарагийн орой усан онгоцоо боомт руу илгээх аж.
2011 онд Японд болсон газар хөдлөлт, цунамигийн улмаас Фукушимагийн атомын станцын ус цацраг идэвхт бодисоор бохирдсон. Түүнээс хойш реакторууд дахь түлшний хог хаягдлыг хөргөхийн тулд шинэ ус шахаж, газрын доорх болон борооны ус нэмэгдсээр цацраг идэвхт бохир ус ихээр бий болсон юм.
Эх сурвалж: CNN