“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулж байна

/2023.08.23/: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар нийслэлийн хэмжээнд 31 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг наймдугаар сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Эх сурвалж: НЗДТГ

КАС30: Ардчиллын VII чуулган болно
КАС30: Ардчиллын VII чуулган болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.