ЦЕГ, Эрээн хотын нийгмийг аюулаас хамгаалах товчоотой хамтран ажиллана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ, Эрээн хотын нийгмийг аюулаас хамгаалах товчоотой хамтран ажиллана

/2023.08.22/: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар манай хоёр улсын Цагдаагийн байгууллагын нөхөрсөг хамтын ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд харилцан санал солилцсон юм.

Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах товчооны удирдлагууд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Эрүүгийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газрын удирдлагатай албаны уулзалт зохион байгуулж, хоёр улсын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЦЕГ

Хөнгөн атлетикийн төрөлд С.Цэрэнжамц хүрэл медаль зүүлээ
Хөнгөн атлетикийн төрөлд С.Цэрэнжамц хүрэл медаль зүүлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.