Хөнгөн атлетикийн төрөлд С.Цэрэнжамц хүрэл медаль зүүлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөнгөн атлетикийн төрөлд С.Цэрэнжамц хүрэл медаль зүүлээ

/2023.08.22/: Өнөөдөр Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 3 дахь өдрийн уралдаанууд явагдаж байна. Налайх дүүрэгт байрлах хөнгөн атлетикийн тартанан замд явагдаж буй тус тэмцээн маргааш өндөрлөнө.

Өнөөдөр бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний финалын шатны өрсөлдөөн болж, Монголын шигшээ багийн тамирчин Сүхболдын Цэрэнжамц хүрэл медаль хүртлээ. Зүүн Азийн Залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөлд манайхны авч байгаа анхны медаль энэ байлаа. Баяр хүргэе.

Энэ төрөлд БНХАУ-ын тамирчин алтан медаль, БНСУ-ын тамирчин мөнгөн медаль авав.

Эх срувалж: БТСУХ

Япон пүрэв гарагаас эхлэн Фүкүшима атомын станцын бохир усыг гаргаж эхэлнэ
Япон пүрэв гарагаас эхлэн Фүкүшима атомын станцын бохир усыг гаргаж эхэлнэ
 
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Б.Баасанхүү Их дуулгаас алтан медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.