Зам тээврийн сайдын нэрэмжит тэтгэлэгийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн сайдын нэрэмжит тэтгэлэгийн сонгон шалгаруулалт зарлагдлаа

​/2023.08.21/: Зам, тээврийн салбарын чиглэлээр суралцагчдад сургалтын тэтгэлэг олгох сайдын нэрэмжит тэтгэлэгийн сонгон шалгаруулалтаа зарлажээ. ​

Тэтгэлгийн зорилго:

  1. Зам, тээврийн салбарын мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх
  2. Салбарын мэргэжлээр суралцагч оюутнуудаа хөгжүүлэх
  3. Залуу үеэ дэмжин урамшуулж, салбарын хүний нөөцөө бодлогоор дэмжих

Тэтгэлгийн хэмжээ:

Жил бүр сургалтын тэтгэлэг авах эрх үүссэн 100 хүртэлх оюутанд тус бүр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн тэтгэлэг олгоно.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй суралцагч нь:

  • Сүүлийн 2 улирал 3.2 болон түүнээс дээш голч оноотой үнэлэгдсэн байх;
  • Зохион бүтээсэн багаж төхөөрөмж, эрдэм шинжилгээний илтгэл нь уралдаан тэмцээнд шалгарсан бол давуу тал болно.

Та бүхэн digital.mrtd.gov.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж 2023 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл холбогдох материалаа цахимаар ирүүлээрэй.

Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдэд 14.00-17.00 цагийн хооронд 51-263171 дугаар утсаар холбогдон авах боломжтой.

Эх сурвалж: ЗТХЯ

МИНИЙ ТУРШЛАГА №22: Монголоо гайхуулсан нь…
МИНИЙ ТУРШЛАГА №22: Монголоо гайхуулсан нь…
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.