Канад улс даяар 1000 ой хээрийн түймэр асч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад улс даяар 1000 ой хээрийн түймэр асч байна

Residents watch the McDougall Creek wildfire in West Kelowna, British Columbia

/2023.08.21/: 400 орчим ой хээрийн түймэр дэгдэж буй Канадын Бритиш Колумби мужид 30,000 орчим өрхийг нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн байна.

Шусвап мужид гарсан хоёр том түймэр нэг шөнийн дотор нийлж, байшин болон бусад барилгуудыг шатаажээ.

Өмнө зүгт далайн эргийн Келоуна хот руу зорчихыг хязгаарласан байна.

Хойд зүгт хэдэн зуун километр зайд асар том түймэр Йеллоунайф хот руу чиглсээр байна.

Канадын баруун хойд нутаг дэвсгэрийн нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэх албан ёсны хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусгавар болжээ. Орон нутгийн албаны хүний хэлснээр бараг бүх оршин суугчид явж дууссан гэв.

Хотын 20,000 оршин суугчийн 19,000 орчим нь нүүлгэн шилжүүлсэн байна. Баасан гарагийн орой 39 өвчтөнийг эмнэлгээс өөр эмнэлэгт шилжүүлсэн нь хотоос нүүлгэн шилжүүлсэн сүүлчийн хүмүүс болсон гэж эрх баригчид мэдэгдэв.

Fire approaches house in West Kelowna

Канадын ой хээрийн түймрийн төвөөс (CIFFC) мэдээлснээр Канад улсын түүхэн дэх хамгийн их хохирол дагуулсан ой хээрийн түймрийн улирал болж байгаа бөгөөд улс даяар дор хаяж 1000 түймэр асч байгаа аж.

Уур амьсгалын өөрчлөлт нь хуурай, халуун цаг агаарын эрсдэлийг нэмэгдүүлж, ой хээрийн түймрийг өдөөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: ВВС

Шинэ Драгон төвд гарсан галыг бүрэн унтраалаа
Шинэ Драгон төвд гарсан галыг бүрэн унтраалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.