Жүдочид долоон медаль хүртэж, багийн төрөлд дэд байрт орлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдочид долоон медаль хүртэж, багийн төрөлд дэд байрт орлоо

10 хүн, зогсож буй хүмүүс, дотор ба "NUR-SULTAN" гэсэн бичвэр нарын зураг байж магад

/2022.08.09/: Казахстаны нийслэл Нурсултан хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд болоход Монголын долоон бөх медалийн тавцанд гарав.

Тэмцээний 66 кг-ын жинд Ё.Басхүү, 63 кг-д Б.Ганхайч нар алтан медаль хүртэж, Нурсултаны тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэд Ази тивээс алтан медаль хүртсэн Монголын 23, 24 дэх жүдочид болж байгаа бөгөөд манай жүдо бөхийн тамирчид 1991 онд Японы Осакад болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байгаа билээ.

Харин 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, 90 кг-д Г.Алтанбагана, 70 кг-д Ц.Энхчимэг, -100 кг-д Б.Гончигсүрэн нар хүрэл медаль хүртсэн юм. Энэ амжилтаараа манай улсын жүдо бөхийн баг дэд байрт бичигдэхийн зэрэгцээ тэмцээний сүүлийн өдөр болсон багийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.

Эх сурвалж: БТСУХ

Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.