Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин ХБНГУ-аас Монгол улсад суух элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин ХБНГУ-аас Монгол улсад суух элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзав

/2023.08.04/ Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг 2023 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг гардуулав. Монгол, Германы харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд эрчимтэй өрнөж байгааг Дэд сайд Г.Амартүвшин тэмдэглэж, хоёр орны харилцааны түвшин шат ахиулах, ирэх жил тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг өргөн хүрээнд зохион байгуулж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийг чухалчилж байгаагаа онцлов.Тэрээр мөн Элчин сайд Монгол Улсад ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, идэвх чармайлттай ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлж, үүрэгт ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Хэльмут Рудольф 1992 оноос хойш Холбооны ГХЯ-нд ажиллаж ирсэн. Тэрээр Египет, Болгар, Австри, Конго, Нигер, Чад улсууд дахь ДТГ-т болон Бүгд Найрамдах Чад Улсад Элчин сайдаар ажиллаж байсан.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас болгоомжил
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үерийн аюулаас болгоомжил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.