Арцат вилла компанид дампуурлын хэрэг үүсгэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арцат вилла компанид дампуурлын хэрэг үүсгэжээ

/2023.8.4/ Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "Арцат вилла" ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэжээ.

Энэ оны долоодугаар сарын 28-ны өдөр тус компанийг шүүхээс "Төлбөрийн чадваргүй" болсныг тогтоосон байна.

Дампуурлын тухай хуулиар дампуурлын талаарх мэдэгдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласнаас хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болдог. Тогтоосон хугацаанд нэхэмжлэхээ гаргахгүй бол иргэдийн нэхэмжлэхийг тооцдоггүй.

Нэхэмжлэгчдийн анхны хурал есдүгээр сарын 13-ны өдөр болохоор товлогджээ.

Арцат вилла ХХК нь Сити палас ХХК-ийн охин компани бөгөөд 2017 онд байгуулагджээ. Арцат апартментын нийт 9 барилгыг барьсан байна.

Эх сурвалж: СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Скүүтер унахдаа юуг анхаарах дүрмийг Австралид гаргажээ
Скүүтер унахдаа юуг анхаарах дүрмийг Австралид гаргажээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.