Скүүтер унахдаа юуг анхаарах дүрмийг Австралид гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Скүүтер унахдаа юуг анхаарах дүрмийг Австралид гаргажээ

/2023.8.4/ Дэлхийн бүх улс оронд скүүтерийн хэрэглээ ихсэж байна. Манай Улаанбаатар хотод ч ялгаагүй.

Ковидын өмнөх жилүүдэд Австралид скүүтер мөн л ихсэж байв. Явган хүний замаар скүүтер унасан зангиатай залуус хурдлан давхилдаж байлаа. Тэгвэл тус улсад скүүтер унахдаа юуг анхаарах талаарх дүрэм гаргажээ.

Скүүтер унах дүрэм:

  • Хамгаалалтын малгай өмсөнө
  • 16-аас дээш насныхан унана. 12-15 насныхан бол насанд хүрэгчдийн хараа хяналтан дор унах боломжтой.
  • Хүн тээвэрлэж болохгүй (Том хүн хүүхдийн хамтаар суухыг хориглоно)
  • Скүүтер унаж байх үедээ гар утас хэрэглэхийг хориглоно
  • Явган хүний зам даар 12 км/ц хурдлах боломжтой, бусад замд 25 км/цаг хүрч болно.
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унахыг хориглоно

Дээрх дүрмийг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгууль тавина гэдгийг анхааруулсан байна. Торгууль нь заалт тус бүр дээр өөр өөр байх ажээ.

Торгууль:

  • Хурд хэтрүүлвэл 619 доллар
  • Хамгаалалты хэрэглээгүй бол 154 доллар
  • Скүүтер унаж байхдаа гар утас хэрэглэсэн бол 1161 доллар
  • Хүүхдээ хамт авч явсан бол 154 доллар
  • Хориглосон зам дээр зорчсон бол 185 доллар

Эх сурвалж: Австрали, Куинсланд мужийн Засгийн газар

Түгжрэлийг бууруулах автозамын өргөтгөлийн ажил явагдаж байна
Түгжрэлийг бууруулах автозамын өргөтгөлийн ажил явагдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.