Веган хоолтон “од“ өлсгөлөнгийн улмаас 39 насандаа таалал төгсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Веган хоолтон “од“ өлсгөлөнгийн улмаас 39 насандаа таалал төгсчээ

/2023.8.2/ Занна Самсанова гэх орос бүсгүй веган хоолтон бөгөөд сошиал инфлүнсер юм. Тэрбээр сүүлийн арван жил жил жимс, наранцэцгийн үр идэж, жимсний смүти болон шүүс л уудаг байжээ.

Харамсалтай нь тэрбээр долоодугаар сарын 21-ний өдөр өлсгөлийн улмаас Малайз улсад байхдаа таалал төгсчээ.

Тэрбээр эрүүл хооллолт, веган хооллолтыг сурталчилдаг бөгөөд Фэйсбүүк, Тикток, Инстаграм аппликэйшнүүдэд маш олон дагагчтай байжээ. Постуудыг нь сая сая хүн үздэг байв.

"Хэдэн сарын өмнө Шри-Ланкад таарахад тэр маш их ядарсан байдалтай, маш туранхай харагдаж байсан. Гэр бүлийнхэн нь түүнийг эмчлүүлэхээр гэр рүү нь явуулсан ч Самсанова зугтаачихдаг. Дараа нь Пукет аралд таарахад хараад би бүр маш их айсан. Түүнийг эмчлүүлэх хэрэгтэй гэж ятгаж үзсэн ч огт үгэнд ороогүй" гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн найз нь ярьжээ.

Эх сурвалж: New York post

ТАНИЛЦ: ГССҮТ-ийн харъяа хуучнаар түлэнхийн төвд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ
ТАНИЛЦ: ГССҮТ-ийн харъяа хуучнаар түлэнхийн төвд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.