/2023.08.02/: Хүчтэй орсон үерийн улмаас Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн Нарийны гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрч, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байгаа юм.
Тус гүүрийн 2 талд 60 орчим авто машин боогдсон байсныг Аймгийн онцгой комисс, Цагдаагийн алба болон “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Инженер, техник хамтран аюулгүй нэвтрүүлээд байна.
Одоогийн байдлаар Нарийны гүүрэн дээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн алба хаагчид болон АЗЗА ажиллаж байна. Том оврын автомашин, автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгаа бөгөөд суудлын авто машиныг аюулгүй байдлыг нь ханган нэвтрүүлж эхэллээ.
Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өнөөдөр дуусаж буйтай холбоотойгоор Улаанбаатарыг чиглэх хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, жуулчид та бүхэн түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна.
Эх сурвалж: ШСАА