Автомашин, мотоциклуудын дуу чимээнд шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автомашин, мотоциклуудын дуу чимээнд шалгалт хийж байна

10 Tips for Safe City Riding

/2023.08.02/: Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирохоос хамгаалах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах чиглэлээр “Нэг зам-Нэг соёл” нөлөөллийн аяныг эхлүүлэн явуулж байна.

Энэ ажил арга хэмжээний хүрээнд иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах тусгай дугаарын утсанд шөнө оройн цагаар иргэд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж спорт автомашин, мотоцикл сонирхогч залуучууд чанга дуу чимээ гаргаж байна гэх гомдол ихээр ирж байгаатай холбоотойгоор энэ төрлийн тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Оны эхний хагас жилд энэ төрлийн гомдол, мэдээлэл 88, зөвхөн өнгөрсөн долоодугаар сарын 25-наас 31-ний хооронд 34 мэдээлэл ирсэн байна.

2023 оны наймдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн хугацаанд мотоцикл 42, спортын зориулалтаар тоноглосон байж болзошгүй 46 автомашиныг хөдөлгөөнд оролцох үед нь шалган, хариуцлага тооцох, зөвлөмж зааварчилга өгөх ажлыг зохион байгуулж 8 мотоцикл, 3 автомашины жолоочид хариуцлага тооцож, 10 автомашины гэрчилгээг түр хураан техникийн үзүүлэлтийг шалгаж байна.

Шалгалтаар спорт зориулалтаар тоноглосон автомашинтай нийтийн хэрэгцээний зам дээр аюултай үйлдэл хийх, дуу чимээ гаргах, мотоцикл сонирхогч залуус эрхийн үнэмлэхгүй, улсын бүртгэлийн дугааргүй, яндан, дуу намсгуур гэмтсэн, байхгүй, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлгөөнд оролцож байгаа асуудал илэрсэнд зөрчил тооцож арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: ЦЕГ

Даншиг наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ
Даншиг наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.