Нигерийн цэргүүд үндэснийхээ телевизээр төрийн эргэлт зарлажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нигерийн цэргүүд үндэснийхээ телевизээр төрийн эргэлт зарлажээ

Niger soldiers declare coup on national TV

/2023.07.27/: Баруун Африкийн Нигер улсын цэргүүд төрийн эргэлт хийж байгаа тухайгаа үндэсний телевизээрээ зарлажээ.

Тэд үндсэн хуулиа татан буулгаж, бүх байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, улсын хилийг хаасан гэж мэдэгдэв.

Нигерийн Ерөнхийлөгч Мохамед Базоум лхагва гарагийн үүрээр ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны цэргүүдэд хоригдсон аж.

Түүнтэй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен утсаар ярихдаа Вашингтоны "хүчтэй дэмжлэг"-ийг амласан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Ерөнхийлөгчтэй ярилцаж, НҮБ-аас бүх талын дэмжлэг үзүүлэхийг санал болгосноо мэдэгдэв.

Ноён Базоум Баруун Африк дахь лалын дайчдын эсрэг тэмцэлд барууны гол холбоотон юм. Мали, Буркина Фасо зэрэг хоёр хөрш улс сүүлийн жилүүдэд жихадистуудын бослого хөдөлгөөнөөс болж төрийн эргэлт хийжээ.

Хоёр улсын цэргийн шинэ удирдагчид Нигерийг захирч байсан хуучин колончлолын гүрэн болох Францтай муудалцаад байгаа юм.

Лхагва гарагт телевизийн мэдэгдэлд хурандаа хошууч Амаду Абдрамане ардаа байсан дүрэмт хувцастай есөн цэргийн хамт “Бид бол батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчнийхэн. Бид таны мэддэг дэглэмийг зогсоохоор шийдсэн” гэжээ.

Мөн тэрбээр тус улсын бүх байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон бөгөөд яамдын дарга нар өдөр тутмын ажлаа хариуцна гэж мэдэгдээд "Бүх гадаад түншүүд хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсч байна" гэжээ.

Нөхцөл байдал тогтворжих хүртэл хуурай газрын болон агаарын хилийг хаасан байна.

Шөнийн хөл хорио орон нутгийн цагаар 22:00-аас 05:00 цаг хүртэл, дараагийн мэдэгдэл хүртэл хөл хорио хүчин төгөлдөр байна гэж тэрээр нэмж хэлжээ.

Цэргүүд төрийн эргэлтийн талаар телевизээр зарласны дараа ноён Блинкен Ерөнхийлөгч Базоумыг суллахыг уриалав.

Тэрээр Шинэ Зеландад болсон хэвлэлийн бага хурал дээр "Энэ нь эрх мэдлийг хүчээр булаан авах, үндсэн хуулийг зөрчих гэсэн оролдлого" гэж хэлжээ.

Хөрш Мали улсад хүнд зэвсэглэсэн Оросын Вагнер хөлсний цэргүүд жихадист босогчидтой тэмцэхэд цэргийн дэглэмд тусалж байна. Нигерийн эмх замбараагүй байдал нь Вагнерын үйл ажиллагаа болон Сахелийн бүс нутгийн тогтворгүй байдлын талаархи барууныхны түгшүүртэй холбоотой юм.

Эковасын нэрийн өмнөөс Бениний Ерөнхийлөгч Патрис Талон зуучлалын үүрэг гүйцэтгэхээр нийслэл Ниамейд ирлээ. Тэрээр хэлэхдээ, "Нигерт үндсэн хуулийн дэг журмыг сэргээхийн тулд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно, гэхдээ "хамгийн тохиромжтой арга зам нь энх тайвны аргаар шийдэх юм" гэжээ.

Niger soldiers announce coup on national TV, says 'overthrown President,  dissolved constitution' | Mint

Лхагва гарагийн үүрээр ерөнхийлөгчөө дэмжсэн олон хүмүүс эсэргүүцэл илэрхийлж гудамжинд жагссан байна. ВВС-ийн сурвалжлагч мөн ерөнхийлөгчид үнэнч хүнд зэвсэгт хүчин үндэсний телевизийн эргэн тойронд байрлаж байгааг харсан байна.

Эх сурвалж: ВВС

Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ
Дарханы төмөрлөгийн үйлдвэр гангийн үйлдвэртээ их засвар хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.