Цэргийн төв эмнэлгийн явуулын амбулатори баруун аймгуудад үзлэг хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэргийн төв эмнэлгийн явуулын амбулатори баруун аймгуудад үзлэг хийнэ

May be an image of 11 people, people standing, military uniform and outdoors

/2022.08.09/: Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулатори урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үйлчилгээг баруун аймгийн иргэдэд үзүүлэхээр замдаа гарлаа.

ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан бөгөөд хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд үнэ төлбөргүй хамруулах үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар эхлүүлсэн.

Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулатори дээрх арга хэмжээнд эхэлсэн цагаас нь хойш үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд 1200 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулжээ. Эдгээр 1200 хүний 75-80 хувь нь эрүүл, үлдсэн 20-25 хувьд нь даралт ихсэх, ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл, мэс засал, арьс, бэлгийн замын өмчлөлүүд зонхилсон байна. Дээрх өвчлөл оношлогдсон иргэдийг цаашид хэрхэн эмчлэх зөвлөмжүүдийг өгч дараагийн шатны эмчилгээнд хамруулжээ.

May be an image of 8 people and outdoors

Харин өнөөдөр баруун аймгуудын зүг хүлгийн жолоо залж буй хөдөлгөөнт явуулын амбулатори нь 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр замдаа гарлаа.

Тус бүлэг энэ удаад Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ажлаа эхлэх бөгөөд нийт 2 сарын хугацаанд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан гэсэн 5 аймагт байрлах Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэний гэр бүлийн гишүүд, цэргийн тэтгэвэр чөлөөндөө гарсан ахмад дайчдаас гадна нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм.

Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт явуулын амбулаторийн бүлэг эмч, сувилагч, ажилтан алба хаагчдаас бүрдсэн 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр 21 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэх бөгөөд дараагийн бүрээлдэхүүн эхний бүлгийн хаана байгаа газар нь очин ээлж хүлээлцэх зарчмаар 2 сарын турш 5000 иргэнд хүрч үйлчлэхээр төлөвлөжээ.

Энэ хугацаанд Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагчид хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлэх юм. Энэхүү үйлчилгээнд хүн амыг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: БХЯ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилж байна
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.