Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа

/2023.07.07/: Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.

Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа. Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: УЦУОСМХ-ИЙН ГАДАРГЫН УСНЫ СУДАЛГААНЫ ХЭЛТЭС

БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла хүрэлцэн ирлээ
БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла хүрэлцэн ирлээ
 
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.