30 мянга орчим хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

30 мянга орчим хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна

/2023.07.06/: Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан.

Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.

Цахилгааныг тасалсан томоохон хэмжээний байршлуудын мэдээллийг хүргэе.

  1. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Зуслангийн чиглэл Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
  2. Баянзүрх дүүргийн Натур, S-Outlet дэлгүүрийн орчмоор;
  3. Сүхбаатар дүүргийн 1-р хороо Коёото хотхоны 32-35-р байр, Замын цагдаагийн газар орчмоор;
  4. Хан-Уул дүүргийн “Алтай”, “Гэрэлт өргөө”, “Дэлгэрэх” хотхон
  5. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянбулагийн гудамжнуудад цахилгаан таслаад байна.

Эх сурвалж: НЗДТГ

ВИДЕО: Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж байна
ВИДЕО: Нийслэлийн онцгой комисс цахимаар хуралдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.