/2023.07.06/: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Горхи тэрэлж амралтын газрын урд Ланд-100 маркийн автомашинтай 3 иргэн усанд суусан гэсэн дуудлагын дагуу тус хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид уснаас аюулгүй гарган, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Мөн Үзэсгэлэнт горхи тэрэлж амралтын газар, Тэрэлж Алтай ресортын орчимд усанд боогдсон 100 гаруй иргэнийг аюулгүй газарт хүргэн, авран хамгаалсан.
Ойрын өдрүүдэд үргэлжилсэн борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин үерийн аюулын түвшнээс 10-20см давж үерлэсэн байгаа тул, иргэд та бүхэн энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Гуу жалгын ойролцоо, гэр, хашаа, саравч, орон байраа барьсан, суурьшсан айл өрх үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
- Бага насны хүүхдийг гол ус, гуу жалганы ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй, зориулалтын гарцтай газраар зорчих.
- Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр гармаар гарах
- Тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.