УБЦТС-ээс эрсдэл бүхий бүсэд байрлах 29913 хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЦТС-ээс эрсдэл бүхий бүсэд байрлах 29913 хэрэглэгчийн цахилгааныг таслаад байна

/2023.07.06/: Шуурхай ажиллагааны хүрээнд хотын төвийн 6 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 702 дэд өртөөнд холбогдсон 29913 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байна.

УБЦТС ТӨХК долоодугаар сарын 06-ны 09:00-20:00 цагийн хооронд нийт 213 хүн, 9 механизм, 32 авто машинаар үүрэг гүйцэтгэж байна.

Томоохон хүрээний таслалтуудын байршил:

  1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
  2. БЗД-ийн Натур, С-Оутлетс орчмоор;
  3. СБД-ийн 1-р хороо Тээврийн цагдаагийн газар орчмоор, Коёото 32-35-р байр;
  4. ХУД-ийн Алтай хотхон, Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон;
  5. СХД-ийн 26-р хороо Баянбулагийн гудамжууд.

Усыг соруулж, аюулгүй байдлыг хангасны дараа хүчдэлд залгахад бэлэн байдалд ажиллаж байна.

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Зусланд байгаа иргэдийг хотын төв рүү ирэхийг анхаарууллаа
Зусланд байгаа иргэдийг хотын төв рүү ирэхийг анхаарууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.