/2023.07.06/: Шадар сайд С.Амарсайхан Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Санниног өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар Европын Холбоо, түүний гишүүн улсуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирсэн. Цар тахлын амаргүй үеийг даван туулахад “Ковакс” хөтөлбөрийн шугамаар Монгол Улсад 1.7 сая тун вакцин нийлүүлсэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж “Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилтууд, түүний дотор хууль тогтоомжийг боловсронгуй болгох болон байгальд ээлтэй ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, цахим технологийг ашиглах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулсан юм.
Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх явуулж байгаа үйл ажиллагааг боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дэвшилт техник технологи нэвтрүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлээд мөдхөн Брюссель хотноо болох хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдааны үеэр тодорхой асуудлыг нарийвчлан ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эх сурвалж: ШСАА