/2023.07.05/: Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэд ихээр голын эргийг зорьдог.
Сэлж чаддаггүй эсвэл согтуугаар голын усанд орсноос болж усанд живж амиа алдах тохиолдол ихээр гарч байна.
Тэгвэл өчигдөр Дэлгэрмөрөнд хүн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн голын усанд хүн осолдсон тухай дуудлагыг өчигдөр өдрийн 21:25 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Ц /62 настай, эрэгтэй/-ийг мөн өдрийн 23:51 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 01:23 цагт осол болсон газраас зүүн зүгт 5.5 км-т, “Өргөн хайрын дэнж” гэдэг газар голын эргээс 10 м зайтай, 0.2 м-ийн гүнээс цогцсыг олж гарган сумын хэсгийн Цагдаад шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ