08.30-12.30 цагт Улаанбаатар хотын номын санд: Америкийн Соёл, мэдээлэл болон Америкийн Монгол Судлалын төвөөс "Уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл" дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.
09.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооноос хүүхдийн эрхийн талаар нийтийн сонсгол зохион байгуулна.
10.00 цагт ХӨСҮТ-ийн мэдээллийн төвд: Гэдэсний халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсэж буй талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд: “Динозавр фестивал-Монголд анх удаа” хэвлэлийн бага хурал болно.
11.00 цагт “Интерном”-д: ШУА-иас “Дижитал эдийн засаг" номын нээлт болно.
11.40 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын танхимд: Улаанбаатар хотын Хөгжлийн корпорациас “Шилдэг зам” ХХК-тай нийслэлийн автозогсоолын менежментийг сайжруулах, “Бумбат даваа” ХХК-тай нийслэлийн засаг захиргааны 4-р байрыг шинэчлэн шинэ, бизнес төв болгох төсөл хэрэгжүүлэх гэрээнд тус тус гарын үсэг зурна.
11.40 цагт: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” ажлын нээлт болно.