/2023.06.20/: TerraUSD болон Luna жетонуудыг үүсгэн байгуулагч До Квон Монтенегро улсад дөрвөн сарын хорих ял сонслоо.
Түүнийг албан ёсны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Түүнийг өнгөрсөн гуравдугаар сард тус улсын нийслэл Подгорица нисэх онгоцны буудалд Дубай руу нисэх гэж байхад нь баривчилсан юм.
Квон мөн АНУ, Өмнөд Солонгост өнгөрсөн жил хоёр дижитал жетон дампуурсан хэргээр буруутгагдаж байгаа юм.
Квоны Terraform Labs компанийн санхүүгийн ажилтан асан Хан Чан Жун мөн ижил хэрэгт буруутай нь тогтоогдсон тул адилхан ялаар шийтгүүлсэн байна.
Тэднийг шүүхээс өмнө хоригдож байсан хугацааг оруулж тооцох бөгөөд тэд шүүхээс бичгээр мэдэгдэл авснаас хойш найм хоногийн дотор шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой аж.