Монголын 3 настай хүүг 18 хоног хорьсны гурав хоног нь газар доорх байранд байжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын 3 настай хүүг 18 хоног хорьсны гурав хоног нь газар доорх байранд байжээ

/2023.6.15/ БНСУ-ын цагаачлалын алба монголын 3 настай хүүг, 22 настай аавынх нь хамтаар 18 хоног насанд хүрэгчдийн хамтаар хорьсон талаарх мэдээллийг бид орчуулан хүргэсэн.

Тэгвэл хүүг 18 хоног хорьсны 3 хоногийг нь газар доорх байранд өнгөрүүлжээ. Харин дараагийн 15 хоногт нь Кёнги мужийн Сувон дахь цагаачдын саатуулах төвд байсан байна. Хоригдох хугацаанд хүүгийн гэдэс өвдөж, хоёр ч удаа эмчид хандсан байна.

Улмаар 17 дох өдрөөс нь эхэлж хүүгийн бие муудаж, хоол ч идэж чадахгүй болжээ. Хүүгийн аав дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хилийн чанадад амьдардаг найзынхаа тусламжтайгаар Хүний эрхийн Үндэсний комисст нь хандсан байна.

Үүнээс нэг хоногийн дараа аав, хүү хоёрыг шилжүүлэн өгөхөөр Инчоны нисэх онгоцны буудал руу явуулжээ.

Эх сурвалж: korea herald

Хүүхдийн эрх хамгаалах хуулийн хэрэгжилттэй холбоотой ХЯНАЛТЫН СОНСГОЛ болно
Хүүхдийн эрх хамгаалах хуулийн хэрэгжилттэй холбоотой ХЯНАЛТЫН СОНСГОЛ болно
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.