Солонгосын Хууль зүйн яам 3 настай монгол хүүг албадан саатуулснаа “сүртэй зүйл“ гэж үзэхгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосын Хууль зүйн яам 3 настай монгол хүүг албадан саатуулснаа “сүртэй зүйл“ гэж үзэхгүй байна

/2023.6.15/ БНСУ-ын Хууль зүйн яамны харъяа цагаачлалын алба нь дөрөвдүгээр сард монголын 3 настай хүүг албадан гаргахаасаа өмнө 18 хоног томчуудын хамт саатуулах байранд хорьжээ. Хүүгийн аав 22 настай.

Харин өчигдөр буюу лхагва гарагт тус улсын Хууль зүйн яам нь "Монголын гэр бүлд хууль бусаар хандсан тохиолдол байхгүй" гэж мэдээлжээ.

Үнэн хэрэгтээ гурван настай хүүг 18 хоногоор аавынх нь хамт томчуудтай нэг өрөөнд хорьж, хүүхдэд тохирсон хоол өгөөгүй, хүүгийн гэдэс хоёр удаа өвдөж эмнэлэгт хандсан ч хүүг батлан даалтаар гаргах гэр бүлийнхнийх нь хүсэлтийг огт авч хэлэлцээгүй байна.

Тиймээс БНСУ-ын Дэвшилтэт намаас Хууль зүйн яамыг хүүхдийн хүчирхийлэл, хүний ​​эрхийг зөрчиж байна гэж буруутгаж, Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, энэ хэрэг нь Юн Сук Ёолын засаг захиргаа "гадаадын цагаачдыг хэт их үзэн ядах үзлийг өдөөсөн" хатуу байр суурийг илэрхийлж байна гэжээ.

Холбоотой мэдээ: Монголын 3 настай хүүг 18 хоног хорьсны гурав хоног нь газар доорх байранд байжээ

Эх сурвалж: korea herald

Сонгох уу, эс сонгох уу: УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ
Сонгох уу, эс сонгох уу: УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.