/2023.6.15/ УИХ-ын гишүүдийн хугацаа дуусах дөхөж байна. Өнгөрсөн хугацаанд тэд ямар асуудалд орооцолдож, хэчнээн хууль санаачилж, ямар ирцтэйгээр чуулгандаа суусан бэ гэдгийг цувралаар хүргэе.
Эхний гишүүн бол Н.Учрал. Тэрбээр хоёр удаа УИХ-д Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон. Харин ирэх 2024 оны сонгуулиар Сүхбаатар дүүргээс нэр дэвшиж болзошгүй, эсвэл жагсаалтад орох магадлалтай. Нэр дэвшиж болзошгүй гэх учир нь Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж буй.
СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүний Н.Учрал эхний нэг жил эрүүл мэндийн шалтгаанаар хууль тогтоох ажилд оролцоогүй.
БООВ ТАРААВ
Иргэдийнхээ амьдрал, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулахгүйгээр харин элдэв баяр ёслолын үеэр багахан бэлэг сэлтхэнээр хуурдаг УИХ-ын гишүүд, сайд нар цөөнгүй. Энэ нь иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлдэг.
Тэгвэл иргэдийн дунд багагүй хэлэлцүүлэг өрнүүлсэн нэгэн үйл явдал 2022 оны цагаан сарын өмнөхөн болсон юм.
Тэр бол УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо ахмадуудад цагаан сарын боов өгсөн явдал байв. Ингээд дургүйцсэн иргэд сошиалаар түүнийг ихээхэн шүүмжилсэн.
ИРГЭД НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТООРОО АМЬДРААД
БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?
Ажилдаа орсныхоо дараахан буюу 2022 оны дөрөвдүгээр сард “НӨАТ-ын буцаан олголтоороо амьдрал ахуйгаа авч явдаг олон айл байна” хэмээж багагүй шуугиан тарьсан. Гурван сарын турш худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ 2 хувийн буцаан олголтоор амьдралаа авч явна гэдэг нь асар их худалдан авалт хийдэг хүний л хэлэх үг биз. Дунджаар нэг удаадаа 30-50 мянган төгрөгийн буцаан олголт авдаг жирийн иргэдийн хувьд энэ нь огт боломжгүй юм.
Энэ нь Н.Учрал гишүүнийг амьдрал мэддэггүй, бодит байдлаас хэт тасарсан гэдэг шүүмжлэлд өртүүлсэн билээ.
СОШИАЛ ОРЧИНД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХИЙГ ХҮСЭЖ,
“ХУРГАН КОММУНИСТ” ХОЧ АВАВ
“ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ” гэх гоё нэртэй хууль нь үнэндээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон төсөл байлаа.
Энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг, санаа бодлыг огт тусгаагүй.
Хуулийн төслийг яаралтай горимоор хууль хэлэлцэх УИХ-ын даргын журмыг зөрчин яаралтайгаар хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл, 19-ний өдөр өргөн бариад, 20-ны өдөр хэлэлцэн батлах гэж байна. Улмаар 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжихээр заасан байв. Энэ бүхэн нь ихээхэн шүүмжлэлийг дагуулж, Ерөнхийлөгч хориг тавин Н.Учрал гишүүн хуулиа буцаан татсанаар намжсан.
Харин сошиал орчинд түүнийг “Хурган коммунист” гэх хочийг өгсөн юм.
ДАВХАР ДЭЭЛТЭЙ ГИШҮҮН
Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн байна гэдэг бүтэн ажил. Гэтэл үүнтэйгээ зэрэгцээд дахиад бүтэн ажил хийж байгаа нь энэ Засгийн газар, УИХ-д олон байна. Тэдний нэг нь мөн Н.Учрал.
Тэрбээр өнгөрөгч 2022 оны наймдугаар сард Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар томилогдсон. Ингээд Засгийн газрын “Шилэн” ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа нэгэн.
Гэвч нөгөө талдаа түүний хууль боловсруулах, батлах ажил ихээхэн цалгардаж буй нь ойлгомжтой биз ээ.
ХЭЧНЭЭН ХУУЛЬ БОЛОВСРУУЛСАН БЭ?
УИХ-ын гишүүн Н.Учралыг иргэд “Бидний өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй хуулийг батал” хэмээн итгэл хүлээлгэж, саналаа өгсөн. Энэ хугацаанд тэрбээр дараах хуулиуд дээр ажиллажээ.
- хэлэлцэж эхлээгүй 3 хууль,
- батлагдсан 4,
- хоёр тогтоолын төсөл,
- буцаагдсан 1 хуулийн төсөл
Хуулийн нэр |
Оролцоо |
Төлөв |
Эрүүл мэндийн тухай хууль |
Санаачлагч: Засгийн газар (Н.Учрал) |
Хэлэлцэж эхлээгүй |
Эрүүл мэндийн даатгалын тухай |
Санаачлагч: Засгийн газар (Н.Учрал) |
Хэлэлцэж эхлээгүй |
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай |
Санаачлагч: УИХ (Н.Учрал) |
Буцаасан, хүчингүй болсон (2023-01-20) |
Монгол Улсын Их хурлын тухай (“Цахим парламент”-ын үйл ажиллагааг нэвтрүүлэх) |
Санаачлагчдын нэг |
Батлагдсан (2022-07-05) |
Донорын тухай |
Санаачлагчдын нэг |
Батлагдсан (2022-06-17) |
УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах тухай Тогтоолын төсөл (Эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийх ) |
Санаачлагчдын нэг |
Хэлэлцэж эхлээгүй |
Хувийн тэтгэврийн тухай хууль |
Санаачлагчдын нэг |
Хэлэлцэж байгаа |
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай Шинэчилсэн найруулга (Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх) |
Санаачлагчдын нэг |
Батлагдсан (2020-05-07) |