ФОТО: Нийслэлчүүд газар хөдлөлтийн үеэр
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Нийслэлчүүд газар хөдлөлтийн үеэр

/2023.6.9/ Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.

Дуут дохио дуугарах үеэр иргэд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон бөгөөд улсын хэмжээнд нийт 400 мянган гаруй хүн хамрагдсан байна.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Чингэлтэй дүүргийн зарим хороонд барилга угсралтын ажилд шалгалт хийжээ
Чингэлтэй дүүргийн зарим хороонд барилга угсралтын ажилд шалгалт хийжээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.