Чингэлтэй дүүргийн зарим хороонд барилга угсралтын ажилд шалгалт хийжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүргийн зарим хороонд барилга угсралтын ажилд шалгалт хийжээ

/2023.6.9/ Чингэлтэй дүүргийн 3, 7, 8 дугаар хороонд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд Хөдөлмөрийн хяналтын байцаагч нар хяналт шалгалт хийлээ гэж Чингэлтэй дүүргээс мэдээллээ.

Шалгалтаар иргэн Д.Нармандахын захиалгаар баригдаж буй 5 давхар оффисын зориулалттай барилгын ажил гүйцэтгэх явцдаа өндрийн бүс, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан тул барилгын ажиллагааг түр зогсоожээ.

Дээрх зөрчлийг арилгуулан, барилгын хаалт хамгаалалт хийгдээгүй тул зөрчилл тооцон улсын байцаагчийн 6 заалт бүхий хугацаатай албан шаардлага хүргүүллээ.

Энэхүү шалгалтыг "Аймаг,нийслэлийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" салбарын Улсын ерөнхий байцаагчийн удирдамжийн хүрээнд хийжээ.

Ерөнхий сайд чуулганы танхимд үг хэлж байна
Ерөнхий сайд чуулганы танхимд үг хэлж байна
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.