А.Ариунзаяа: Эмэгтэйчүүд олдохгүй гэдэг бол үнэхээр шалихгүй шалтаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Эмэгтэйчүүд олдохгүй гэдэг бол үнэхээр шалихгүй шалтаг

/2023.6.8/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна.

ХНХ-ын сайд асан А.Ариунзаяа дараах постыг өөрийн сошиал хуудаснаа бичжээ. Тэрбээр:

"Жаахан тоо бодъё.

УИХ-ын гишүүд 126.

Тойрог 78.

Жагсаалт 48.

Үндсэн тоон өгөгдөл.

Жагсаалтыг сөөлжих буюу 1:1= 48-ийн 24 нь эмэгтэй байх юм.

Одоо квот. 126- ийн 30 хувь нь 38, 40 хувь нь 51 эмэгтэй.

Жагсаалтын 24-ийг хасаж үзвэл 👉

30 хувийн квот дээр 14 эмэгтэй тойрогт өрсөлдөнө.

40 хувийн квот дээр 27 эмэгтэй тойрогт өрсөлдөнө.

Одоо эрэгтэйчүүдийн талаар тооцоолол гэвэл 30 хувийн квот дээр 64 эрэгтэй тойрогт өрсөлдөнө.

40 хувийн квот дээр 51 эрэгтэй өрсөлдөнө.

Сонгуулийн хууль яг одоо хэлэлцэж байгаа ба 30 хувь байх уу, 40 хувь байх уу гэдгийг шийдэх хүмүүсийн 83 хувь нь эрэгтэйчүүд.

Эмэгтэйчүүд олдохгүй гэдэг бол үнэхээр шалихгүй шалтаг л юм" гэжээ.

Газар хөдөлвөл УИХ-ын гишүүд ордон дотроо дарагдаж үхэх үү?
Газар хөдөлвөл УИХ-ын гишүүд ордон дотроо дарагдаж үхэх үү?
 
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Үндэсний брэнд ₮ картыг Хонгконг улсад төлбөр тооцоонд ашиглах боломж бүрдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.