/2023.6.8/ Өнөөдөр газар хөдлөлтийн гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиогоор иргэд аюулгүйн талбайд түр цугларах дадлага, сургууль болж байна.
УИХ-ын гишүүд ч бас иргэд. Харин "хууль, дүрэм үйлчилдэггүй иргэд үү?"
Энэхүү дадлага, сургуулилтад идэвхтэй хамрагдахыг зохион байгуулагчдын зүгээс хүссэн. Зохион байгуулагчид нь Үндэсний аюулгуй байдлын зөвлөлийн удирдлага, Стратегийн команд штаб.
Ялангуяа төрийн байгууллагуудад албан ёсоор үүрэг болгосон.
Харин яг энэ мөчид УИХ-ын чуулганы танхимд чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсээр байна. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог.
Тэгвэл УИХ-ын гишүүд хэзээ нэгэн цагт газар хөдлөлт болвол ордон дотроо хуралдаж суусаар үхэх үү гэдэг асуулт эрхгүй төрнө.