Ж.Сүхбаатар: Гүйцэтгэх ажиллагааг сэтгүүлчидтэй хамтарч, мэдээллээ задруулж, зарж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Гүйцэтгэх ажиллагааг сэтгүүлчидтэй хамтарч, мэдээллээ задруулж, зарж байна

/2023.06.08/: УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан болж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлсэн үг:

Хүний эрх хамгаалахын тулд зохицуулалт хэрэгтэй гэдэг байр суурьтай байна. Гүйцэтгэх ажилтнууд, тухайлбал Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын ажилтнуудад тавьж байгаа дотоод хяналт шалгалт хангалтгүй байгаа санагддаг. Хуульч хүний хувьд харахад гүйцэтгэх ажилтнууд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл задруулж байна. Мэдээллээ зарж, шантаажилж, эрэмшиж байна.

Гүйцэтгэх ажиллагаа хяналтаас гарч байгааг илэрхий харсаар байх уу? Цаашдаа хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдэг асуудал тавигдана. Зарим иргэд маань өндөр үнэтэй тусгай хэрэгслүүдийг авч, өөрсдийгөө хамгаалах нэрийдлээр бусдыг тагнан чагнах ажиллагаа явуулаад байна гэдэг асуудал ч байна гэв.

Тиймээс Гүйцэтгэх ажиллагааны хуулийг шинэчлэх шаардлагатай. Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт байхгүй болчихоод байна. Гүйцэтгэх ажилтнууд дарга, Засгийн газар, УИХ-аа дарамталж шантаажлахгүй байх баталгаа нь УИХ-д байдаг учиртай. Нэг хэсэг нөхөд, бүлгүүд энэ хяналтаас мултарчихаад байна.

Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриаллаа
Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриаллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.