/2023.6.7/ "Төрийн өндөр албан тушаалтнууд, удирдах албаныхныг "Орлогоо нотол" гэсэн үүрэг чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн, энэ үйл ажиллагаа үргэлжилж байна" гэж өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
5Ш ажиллагааны "Шилжүүлэн авах" ажлын хүрээнд дээрх албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг төрд хураан авах ажлыг зохион байгуулах ажлыг Хууль зүйн сайд хариуцан ажиллах ажээ.
Хууль зүйн сайдын зүгээс АТГ, УЕПГ-тай хамтран ярилцаж хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй, давхардал үүсгэхгүйгээр ажиллахаар болжээ. Төрийн албан хаагчдад сануулах, Шүгэл ажиллагааны хүрээнд ирсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж, зөрчил илэрсэн тохиолдолд хураан авах ажиллагааг зохион байгуулна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.