/2023.06.07/: Нийслэлийн Байгаль орчны газраас нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 2022, 2023 онд ойн мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэсэн.
Уг судалгаагаар ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч тэмдэглэгдэн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур дүүргийн ойн санд голомт үүссэн нь тогтоогдсон байна.
Иймд тэмцлийн ажлыг авиа микробиологийн аргаар буюу онгоцоор, зарим бүс нутагт үүргийн шүршигч ашиглан 2023 оны зургаадугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх аж.
Тус ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Засаг дарга нарын “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж гарган нийслэлийн ойг хомсдол доройтлоос хамгаалах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Тэмцлийн ажилд хэрэглэх бактерийн бэлдмэл нь зөвхөн тухайн шавждаа нөлөөлөх био бэлдмэл гэв.