Архангай, Төв, Завхан, Хэнтий,  Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай, Төв, Завхан, Хэнтий,  Говь-Алтай аймаг 100 жилийн ойн баяр наадам тэмдэглэнэ

2022 оны Төрийн их баяр наадмын зургийг ашиглав

/2023.6.7/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрлийг олголоо.

Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг хийнэ.

  • Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд,
  • Говь-Алтай аймагт Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.

Хурдан морины бүсийн уралдааныг аймаг байгуулагдсаны ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.

Мөн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн:

  • Говьсүмбэр аймгийн баяр наадмыг 2023 оны долдугаар сарын 06, 07,
  • Булган аймгийн баяр наадмыг тус сарын 08, 09,
  • Дорноговь аймгийн баяр наадмыг 27, 28-нд тус тус тэмдэглэхийг зөвшөөрлөө.
Нью-Йорк хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлжээ
Нью-Йорк хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлжээ
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.