/2023.06.07/: Хууль зүйн яамнаас мэдээлэл өгч байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 коин дээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, хэрэг үүсгэсэн.
Эдгээрээс хоёр дээр нь хэрэг үүсгэж, прокурорт очсон. Мөн дахин хоёр коины компани нь хоёрдогч зах зээл дээр гаргалгүйгээр иргэдэд буцаан мөнгийг нь тарааж өгсөн байна. Тиймээс энэ хоёрыг гэмт хэргийн үндэслэлгүй гэж үзсэн. Үлдсэн 22 коинтой холбоотой хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Б.Идэр-Одыг интерполоор сурвалжилж байгаа эсэхийг манай албаныхан мэдээлэл өгсөн. Тус байгууллага Б.Идэр-Одыг хаа байгаа газар, хаягийг нь тогтоох л асуудал. Энэ мэдээллийг л бидэнд ирүүлэх эрэн сурвалжлах үйл ажиллагаа. Б.Идэр-Одыг яллагчаар татаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан гэсэн үг гэв.