/2023.6.7/ Иргэн Г.Ган-Очир Франц улсад шоронд хоригдож буй.
Шалтгаан нь Европын холбоо руу нэвтэрч орохдоо хил зөрчиж орсон. Тэнд байсан монголчуудын шинэ жилийн үдэшлэгийн үеэр гэр бүлийн хүнээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх асуудлаар тухайн үед Франц улсын хууль сахиулах байгууллага хуулийн хариуцлага хүлээлгэсэн юм.
Харин Монгол Улсын Хууль зүйн яамнаас “Монголд байгаа үйлдсэн гэмт хэрэгтээ шалгуулах ёстой, манайд шилжүүлж өгөөрэй гэдэг бичгээ өгчихсөн байгаа. Гадаад харилцааны яамнаас өгсөн мэдээллээр 12 дугаар сар орчимд суллагдаж болзошгүй гэсэн мэдээлэлтэй байна” гэж Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Мөн тэрбээр “Иргэн Г.Ган-Очир гэдэг хүн гэр дотроо хүмүүс байхад нь шатаах үйлдэл хийж байгаад баригдсан. Тэр хүн бол газар гишгэж, гал үлээж байгаа нь л үнэн. Бусад нь худал, өөр хэлэх үг алга” гэв.