“Төмөр зам“ болон “Таван толгой“ ХК-д ажилласан БЭТ-ийг татан буулгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төмөр зам“ болон “Таван толгой“ ХК-д ажилласан БЭТ-ийг татан буулгалаа

/2023.06.07/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

"Төмөр замд ажилласан БЭТ-ийг татан буулгалаа. Төмөр зам компанид өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Бүрэн эрхт төлөөлөгчийг (БЭТ) томилсон. Нийт 40 гэрээг олон нийтэд ил болгож ажилласан. Төмөр замын төслүүдийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд иж бүрэн хяналт шалгалт явуулсан. Эдгээрийн тайлан Засгийн газарт тайлагнах болсон.

БЭТ нь тухайн компанид хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагаануудыг шалгуулахаар АТГ-т хандсан.

Жижиг таван толгой хувьцаат компанид БЭТ 2022 оны 12 сарын 9-нд томилогдсон. Өнөөдрийн хуралдаанаар мөн БЭТ-ийн тайланг сонсож, үргэлжүүлж ажиллах шаардлагагүй гэж үзлээ. БЭТ-ээр Сайнзориг ажилласан.

БЭТ-ээр П.Сайнзориг ажилласан. ил бүрийн олсон ашгийн 98 хувийг ногдол ашиг хэлбэрээр тараагаад байсан нь Таван толгой компани өөрийн үйл ажиллагаагаа сайжруулах боломжгүй нөхцөлд хүргэсэн байна. БЭТ ажиллах хугацаандаа Эрдэнэс таван толгой компанид жижиг Таван толгой компаниас өгөх ёстой байсан 48 тэрбум төгрөгийн өрийг төлж барагдуулсан байна. Мөн хяналтын иж бүрэн системийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн осол аваарыг бууруулах чиглэлд ажиллажээ" гэв.

Д.Амарбаясгалан: АЗЗА компаниудыг нэгтгэж, 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болголоо
Д.Амарбаясгалан: АЗЗА компаниудыг нэгтгэж, 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.