/2023.06.07/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
АЗЗА компаниудыг нэгтгэж, 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй хувьцаат компани болголоо АЗЗА компанийн 10 гаруй аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг нэгтгэнэ.
Ингээд олон нийтэд хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Нийт үнэлгээ нь 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчиллөө.
20 АЗЗА компаниас ганцхан Сэлэнгэ аймагт ажилладаг компани л ашигтай ажиллаж, 7-8 нь алдагдалтай ажилладаг байна. Тиймээс бүтээмжийг үр ашигтай болгоно. АЗЗА компанийн ТУЗ-д 9-11 хүн тогтмол цалинтай ажилладаг байна. Ингэж нэгтгэснээр 100 гаруй ТУЗ-ын гишүүнийг цалинжуулах шаардлагагүй болно.
БЭТ нь тухайн компанид хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, компанийн эрх ашигт нийцээгүй гэрээ хэлцэл, үйл ажиллагаануудыг шалгуулахаар АТГ-т хандсан.