Нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмын төсөлд санал авч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмын төсөлд санал авч байна

/2023.06.03/: Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/828 дугаар захирамжаар Нийслэл хотын нийтийн эдэлбэрийн газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас боловсруулж, НИТХ-аар батлуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтаршил өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч буй.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэрийн газрыг нэмэгдүүлж, түүний ашиглалтын журмын төсөлд олон нийтээс санал авч байна. Та ЭНД ДАРЖ саналаа өгөөрэй.

Эх сурвалж: НЗДТГ

Ирэх даваа гарагаас тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамж нэмэгдэнэ
Ирэх даваа гарагаас тусгай хамгаалалттай газруудад нэвтрэх хураамж нэмэгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.