Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.06.02/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

08.30 цагт: ГЕГ-аас гаалийн байгууллагын үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд сургалт өгч мэдээлэл танилцуулна.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хурлдаан болно.

11.00 цагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: Сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийг угтан цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах 99 дэх удаагийн үйл ажиллагаа болно. Энэ удаагийн үйл ажиллагааг Монголын Үнэртэй усанд дурлагсдын клуб хамтран зохион байгуулна.

11:30 цагт Спортын төв ордонд: АБНУ-ын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-ээс 5 алтан медаль хүртсэн баг, тамирчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт “Хангарди” ордонд: "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн талаар хэвлэлийн хурал зарлалаа.

12:00 цагт: "Гэгээн муза 17" олон улсын театрын наадам 2023 оны есдүгээр сарын 07-17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгнө.

15:00 цагт: Нийслэлийн Биеийн тамир, спорты газраас "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийн 42 км 195 м, 21 км 095 м, 10000 м-ийн зайд оролцох гадаад, дотоодын тамирчид, гүйгчдэд зориулсан Техникийн зөвлөгөөн болно.

14:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Хурд" хамтлагаас "Хурд-30" хэвлэлийн бага хурал зарлалаа.

Өнөөдөр үүлшинэ, 16-18 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлшинэ, 16-18 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.