Өнөөдөр үүлшинэ, 16-18 хэмийн дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлшинэ, 16-18 хэмийн дулаан байна

2023 оны 06-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.